LEGIONER

ТАНИЛ ЭМЭГТЭЙД

2011 оны 05-р сарын 06 Нийтэлсэн LEGION

Ойрд хүйтрээд л бороо ороод ,дулаараад л цас унаад энэ байгалийн араншин хэцүү байна шүү.Ёстой нөгөө цастай зуны эхэн сардаа...гэж дуулдаг шиг юм болж байнаа.Тэрэнтэй адилхан хүмүүний амьдрал бас л хаврын синдром хэмээх харшил энтр бол аййййрррр газар авч, вертиуль ертөнцөд ч бас хаврын синдром хавсрагатай нийлж балай авч байноо.
За энэ ч яахав.Нөгөө Үл таних бүсгүй маань танил хэмээх тодотголд орж ирсэн нь энэ хаврын хамгийн онцлох үйл явдал болов оо,миний хувьд.


Өнгөрсөн амралтын өдөр нөгөө үл таних бүсгүйтэй агаарын долгионоор чатлаж байгаад уулзаж танил болохоор шийдсэн юм.За тэгээд 2 лаа цаг болзож байгаад л болзоотын бор толгой дээр уулзах юм болов оо.
Ер нь нетээр танилцсан хүмүүс хоорондоо уулзана гэдэг бас хэцүүү байдаг болвуу тэ. би ч уулзана гэхлээр бас хөлс энтр чихраад л хэхэ.
Заримдаа нетээр тэнэж яваад л хүмүүс уулзсан гэхлээр гайхдаг байсныг нуух юун.Бас бүүр амьдралаа холбож аяга цай энтрээ хувааж уудаг нь бас байнаа,байна.Хүмүүс анх уулзахдаа их биеэ барьж, бас их сонин зан гаргаж өөрөө ч тэрийгээ мэдэхгүй болох нь гайхалтай.Би ч бас тэгдэг байж магадаггүй шүү.Гэхдээ уулзах тэр үед биеэ барихгүй гэж бодож байсан ч, тэгж чаддаггүй нь гачлантай.За ингээд уулзах цаг ч дөхөж би нөгөө болзсон газраа иртэл тэр аль хэдийн ирсэн байлаа.Би бас уулзах цагаасаа 20 минут хоцорчихсоон.Миний л буруу шүү дээ.Цагаа тооцоогүй.Би хараад л за зурагтайгаа бол их адилхан юм байна гэдгийг л хамгийн түрүүнд бодож амжсан юм.Жирийн л сайхан Монгол эмэгтэл нилээд даарчихсан зогсож байсан.Зарим хүмүүс бас зурагнаасаа өөр байдаг тал байна тэ.

УУЛЗАЛТ .......... 16.20
Гар барьж уулзаад л....
Би....Сайн уу би Легион байнаа
Тэр...Сайн гэж.. (сайхан инээмсэглэлээр надыг шагналаа)
Би....за их хүлээв үү гээд л би...(худлаа өөрийнхөө сандарч буйг мэдэгдэхгүй гэж)
Тэр...аан гайгүй гэхдээ 5 минут болоод ирэхгүй бол би явах гэж байлаа
Би....тиймээ ёстой уучлаарай (аль хэдийн 20 мин хүлээсэн хүн юм чинь)
Тэр...аан энд 1 газраар орьё гэлээ (би ер нь барьц алдаж байнаа хэхэ,ядаж байхад хоцроод ирдэг бас тэр нимгэн хувцастай байсан нилээд даарсан шинжтэй,за ингээд л би манлайлалыг гартаа авна гэсэн хүн чинь юу байхав, өөрөө шууд олзлогдож байгаа юм чинь хэхэ)
.............................ярилцааад л, тэгж байгаад бид 2 сайхан хооллох юм болов оо.Хаана гэж үү хэхэ хэлэхгүй ээээ. нууцаа

Ширээний 2 талд сууж байгаад л хоолоо захиалчихаад л бид 2 бага саг юм яриад л завсар хооронд нь бас бие биенээ галит ,галит ажиглаад л ерөнхийдөө бол нүдээрээ байлдаж байна л даа хэхэ.Би бодож байгаан......энэ ертөнц дээр 2 сайхан сэтгэлтэй хүний нэг нь чи байх гэтэл тэр, нөгөөдөх нь чи юу гэсэн аястай хараад л хэхэ
Гэсэг нүдээрээ ажиглаж,тархиараа тунгааж ,сэтгэлдээ эргэцүүлсэн тулаан болж байтал ашгүй хоол ч ирлээ дээ.Сайхан хоолыг,гайхалтай эмэгтэйтэй хамт идсэн нь нэн таатай шүү, миний хувьд. За тэгээд сайхан хооллож тавтай суусаан бид 2,сархад энтр бол бариагүй шүү буруугаар бодов оо.

Би анх чатлаж байхдаа ямар бүсгүй бол гэж дотроо бодсоноо энэ мөчид эргэцүүлж,тунгааж бас өмнөх дүгнэлт маань оносон байна уу, үгүй юу гэдгийг оношилж суулаа дааа.Бид 2 олон юм ярьсан байх л даа анхны уулзалт гэхэд.Гэхдээ тэр, их эмх цэгцтэй ,дэс дараалалттай ярьж байсан нь надад таалагдсан.Харин миний хувьд анхнаасаа л хоцорч очиж хамаг реитэнг маань цастай хамт навс хайлсан учир дотроо битүүхэндээ санаа зовоод л, бас өөрийгөө контрольгүй ярьж байгааг мэдрээд л сууж байлаа даа.

Энэ уулзалтыг би нөгөө сохор болзоо (blind date) гэхэд бас биш юм билээ.Тэр чинь өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй 2 хүн хоорондоо уулзахыг л хэлдэг гэж алдарт толин дээр бичсэн байсан.Харин бид 2 чинь патиар энтрээ фэйсбүүкээр харалцаж бас нилээдгүй чатлаж овоо бие биенээ мэдэлцсэн болохоор тэр байх.
Тэрэнтэй уулзахад ямар бүсгүй байсан бэ? гэж үү.Мэдмээр байна уу ,тэгвэл иймэрхүү байсан шүү.

Ярилцаж суухад авиа нийлэмжтэй,харж суухад зүс сайтай,хамт явахад алхаа нь зэрэгцсэн тийм байсан,гадна талаасаа шүү дээ.Харин дотогш нь өнгийвөл миний бодож байсан шиг нүдэндээ бяцхан гунигтай,нүүрнийхээ инээмсэглэлээр тэрийгээ нууж буй мэт инэмсээглэж байгаа нь хальт харсан хүнд бол гайхалтай ,харин яриулцаж байхад түүний дотор баяр баясал нь бяцхан багадаж ,гуниг харамсалдаа яахаа мэдэхгүй байгаа хүн шиг л ажиглагдсан шүү.Тийм ч байсан.Тэгээд, би тэрэнд сэтгэлээрээ л туслах гэж хэдэн үгсийг хэлж буй нь энэ.Өөр надад түүнд туслах арга, бас баясгах капитал үгүй болохоор харамсалтай шүү.Гэхдээ тэрний талаар бодсон миний бодол ихэнхдээ таарч байсан нь аз гэмээр юмуу,би ч тийм айхавтар хүнийг таньж мэддэггүй л дээ.Тэр царай шигээ цагаахан бас,сэтгэл шигээ ариухан бүсгүй байсан.Амьдралдаа алдаж, оносон ч ахиж босохыг хүсэж тэмүүлж байгаа тэр хүслийг би тэрний нүднээс эцсийн эцэст олж харсан юм.Энэ л надад хангалттай байсан юм уулзахад.Бас тэр бага зэрэг хөгжилтэй юм билээ, нээрээ.Заик тэгээд хүмүүсээ хорвоод ирсэн энэ хугацаандаа хэнийг ч гэсэн сайхан хайрлаж байвал хүмүүний орчлонд ирсэний хэрэг бүтэх юм билээ.Бүгдийг тийм нүдээр харж,бусдыг халамжилж яваасай даа.

Тэр бас надад хэлэх үгс олон байсан байх гэж би бодсон даан ч цаг хугацаа явдагаараа явж орой болсон тул уулзалт маань өндөрлөх болсон юм.Би тэрнийг хүрэх газар нь хүргэж өгөөд л салсан.Хожим ахиж уулзах эсэхийг би таашгүй юм байна даа.Хэрвээ сайн найз хэмээх хүрээнд орж ирвэл би дараагийн үргэжлэлийг бичих байх.

Ер нь хүн гэдэг амьтан зовлон жаргалаа хэн нэгэнд хуваалцаж сэтгэлээ нээх нь хүмүүний ёс ч юмуу монгол хүний араншин ч юмуу ,тэрийг таашгүй.Гэхдээ ярилцсан нь сайхан байдаг даа миний хувьд.Германы 1 үг байдаг даа тэ.Жаргалаа хуваалцвал давхар жаргал,зовлонгоо хуваалцвал хагас зовлон гэж.


Эцсийн эцэст ер нь бол хүмүүний нийгэмд хүнтэй анх танилцаж уулзаж,учрахдаа одоогийн хэллэгээр дисплэй,корпус,хард энтр бол нээх чухал биш амнас принтийлсэн авиа бол бүүр ч чухал биш,гагцхүү тэр хүний ертөнцийг үзэх үзэл аль өнцгөөс вэ гэдэг нь л чухал юм шиг .Аа харин архи ууж аль сайхан дээрээ тавиад ч нэмэргүй ,ярилцаж суугаад авиа нийлдэггүй хүн бас байнаа, байна цаана чинь.Тэднүүс харин тэгвэл тэр апдэйт энтрийг яаралтай хийж өөрийгөө болон өрөөлийг дарамталж зовоохгүй бол сайхан шүү.

За тэгээд та нар ч гэсэн анх хүнтэй уулзаад ямар сэтгэгдэл төрж байсанаа бас коммент дээр үлдээнэ биз.Нэг юм хэлэхэд энэ сэдвийг шахаж байхад нөхдүүд асуудлыг их буруугаар ойлгоод байгаа шүү

Нутгийн хөгшид

2011 оны 04-р сарын 26 Нийтэлсэн LEGION
Манай хамар хашаанд Гулгуу Гомбоо гэж нээх сайхан хөрш байсан юм.Соц нийгмийн үед тэр хөрш маань айр 4 шагай хаяж мэргэлнэээ.тэгээд л хөөе Лэгионоо хаалга үүд сайн түгжээрэй гээд л орилно би яахав дээ бацаан байсан юм чинь.Гүйгээд л хаалга энтрииг нь ян тан түгжинэээ.Гэхдээ үйлчүүлэгчид голдуу шөнө дөлөөр ирнэээ.Бас оочер энтр байсан юм шиг байгаа юмаа.хээх.заримдаа тааж л байдаг бололттой ойр хавийн хүмүүс бас шүтээстэй.Тиим болоод ч тэрүү би бас бага зэрэг юм асууж тааж байна гээд л Гомбоогоо галит явуулнаа.Тээр жил би бага ч байсан даа 3-4 ангид байсан юмуу даа.Шинэ жил боллоо.Анх удаа тэр ёолк гээч модыг яаж засдаг талаар асар өндөр мэдээлэл,мэдлэг олж авдаг гэжээнш дээ хаха.Гэхдээ манайх биш л дэ Өнөө хөрш Гомбоо маань.Тэр уулнаас 1 гацуур модны үзүүр авчирч хэдэн хүүхэддээ ёолк үзүүлэхээр шийдсэн юм байх.Өндөр нь бараг л 1 метр орчим байх .Күй тэр миний хөөрч баярлаж байгаа гэж үгээр хэлэхийн биш.Ёолк үзэх гэж байгаан ухаантай юм шүү дээ анх удаа тэгээд бүүр амьдаар нь.Яааг юу ч болдог юм бүү мэд .Тэгээд л хэдэн цаас энтр хайчилж дүрс хийгээд л наагаад л будаад л манай 2 айын хэдэн хүүхдүүд мэдлэг чадвараа аииирр гаргалаа ш дээ .за Гомбоо маань бурхныхаа хажуу талын жижиг авдар дээр нөгөө модоо тавиад л бидний хийсэн уран бүртээлийг энд тэнд нь тогтоогоод л ерөнхийдээ чимэглэл бол дууслаа.Тэдний эхнэр гэх эгч бууз хийж бас болоогүй орны хөндийд Гомбоогоос нууж байдаг жаахан нэрмэлээ гаргаж багахан шар тос хийж хайлаагаад л огсон .Гомбоогийн аиир хайртай 1 юм байдаг юм.Тэр нэрмэлээ хийж тавидаг 500грамм юмуу да навтгар жижиг ногоон хужаа ваар байнааа.тэрнийгээ үнэхээр амь шигээ хайрлана.тэрнээсээ нэрмэлээ аягандаа хийж уух нь үнэхээр сонин намжиртай бас их кайфтай хэхэ.Уугаад л гарынхаа алгаар завжаа арчих нь их хэрэг бүтээсэн баатар лугаа адил хэхэ.Тэгээд л инээгэд л үнэн гоёоооо.Ингээд л бидний хэдэн нөхдийн ёолк гэх арга хэмжээ эхэлж, дуусах нь мэдэгдэхгүй өндөрлөсөн дөө хэдэн талд нь гарч харааад л өнөө гацуураа.хэхэ

Тэгж л нэг жижиг суурингийн, жижиг хорооны,жижиг хашааны,жижиг гэрт болсон миний анхны бас хэзээч мартагдахгүй ёолк болсон юм даа.Гэхдээ миний сэтгэл тэр үед нарнаас ч том байсан юм шүү


Бас нэг зун нь би Гомбоогоо алах дөхөвөө.Яасан гэхлээр 1 өдөр сахилгуутмаар санагдаад болдоггүй ээ Гомбоо маань хашаандаа баахан хүмүүстэй мужааны ажил хийгээд л .Аиир халуун өдөрөө.Гомбоо толгой дээрээ алчуур норгож тавиад л,ер нь Гомбоо бол халимаг ерөөсөө тавихгүй ээ дандаа үсээ тонгорогоор хусуулнаа.би тэр халзан толгойг л хагалмаар санагдаад л болдоггүй дээ .Тэгээд л аиир том чулуу бариж байгаад л хашааны завсараар хараа өнцөг энтрээ таааруулж байгаа д л шидлээ дээ эхний ба эцсийн шидэлтээр бай оногдож Гомбоо маань ЁОЁО гэд л бөөн орилоон, дуу энтр болод л явчихсан.Би ч хашааны хаалгаар гараад л чавхдлааа удалгүй баригдаж цаазын тавцанд гарч бөгсөн дундуураа хэд сайн суран шилбүүрээр ором гартал шавхуурдуулж ялын хэмжээ өнгөрсөн дөө.Орой нь л гэхэд юу ч болоогүй юм шиг Гомбоогийндоо орж боорцог горьдон зогсож л байгаа юм чинь хэхэ хүүхэд насаа гэж.

Одоо заримдаа нутагтаа очиж Гомбоотой уулзахаар энэ толгой хагалсан хэргийг байнга хэлж инээж суудагсан,Би ч юм нээх шүтдэггүй хирнээ өнөөх 4 шагайг нь орхиулж Гомбоогийн сайхан яриулахыг л сонсдог юмдоо.
Гомбоотой өнгөрүүсэн бага нас сайхан байсан шүү
Нутгийн ийм хөгшүүл ч их юм хэлж өгсөн дөө надад

Үл таних эмэгтэйд

2011 оны 04-р сарын 24 Нийтэлсэн LEGION

Үл таних эмэгтэйд

Тун саяхан би нэгэн эмэгтэйтэй танилцлаа,гэхдээ нөгөө алдартай агаарын долгионоор.Өөрөөр хэлбэл чат хэмээх гайхалтай зүйлээр л дээ.Заик тэгээд нилээд юм бодлоо шүү. Тэрний надаас асуусан юманд нь би үнэхээр хариулж чадаагүй яагаад гэвэл би өмнө нь тэгж хүнийг үнэлж дүгнэж шийдвэр гаргаж байгаагүй болохлоор.Би тэрэнтэй өнөөдрийг оролцуулаад ердөө 3-4 удаа чатласан юм байна.Өмнө нь ийм бодол ерөөсөө толгойд орж ирж байгаагүй юм байна л даа.Ингээд тэр үл таних эмэгтэйд зориулж өөрийн бодол,цааш нь бусдыг хүн ер нь яаж хүлээж авч ,яаж үнэлж дүгнэдэг талаар хувийн бодлоо блогчид та нартайгаа хуваалцдаг юм билүү.Эхлээд тэр эмэгтэйн талаар товч бөгөөд ерөнхийд нь гадна талаас нь бусдад харагдах байдлаар нь дүрслэе.

Тэр бол дундаж өндөртэй,цайвар царайтай,сайхан нүдтэй бас бусдын хэлдэгээр ер нь хаанаас нь харсан ч өв тэгш сайхан бүсгүйчүүдийн нэг байхаар л харагддаг.Би фэйсбүүкийн зургыг нь хараад л тэгж анх сэтгэлд буусан. За тэгээд зургийн цомог энтрийг нь жаал харлаа .Тэгээд доорх бодол толгой дотор орж ирж мэдэх, мэдэхгүй баахан дүгэнлт шахахаар шийдлээ.Гэвч энд буруу дүгнэлт юмуу эсвэл хэт нарийн харж ,өөрөө төсөөлөн ургуулж бичсэн ч байж болох юм.Энэ бол миний л бодрол.Заик ингээд эхлэх үү дээ хаха

Нэгэн зүйл-Танил, найз 2 юугаараа холбоотой.юугаараа ялгаатай юм болоо.

Монголчууд танилын хүрээг бас их сонин илэрхийлдэг юм билээ шүү бодоод байхад.Ингэж байгаан-манай аавын дүүгийн 2 хүүхдийн багынх нь эхнэрийн холын хамаатан нөгөө тэр гээд л ярих.Энийг би эчнээ танил гэж бодоод байгаан.Харин хаа нэгтээ гар барилцаж мэнд ус, нэр овогоо мэдэлцэн салан одож хичнээн сар улирал,жил урсан өнгөрсний дараа гэнэт нэгэн нартай өдөр тааралдвал тэрийгээ танил хэмээн дууддаг гэжуугаан.Аа харин найзын хувьд бол ойлголт өөр л дөөө.Сайн найз,сайхан найз, муу найз,хэрэгтэй найз, хэрэглэдэг найз,өдрийн найз,шөнийн найз,архины найз,амрагийн найз,мөнгөний найз гээд л цаашаа бол урсгаж өгөх байх.

Би харин энэ чатаар танилцсан эмэгтэй чухам ямар ангилалд багтаахаа сайн мэдэхгүй байна л даа.Эчнээ танил гэвэл түүнийг мань шиг бас хөдөөний сайхан байгальд өсөж торнисон гэдгээс илүүтэй мэдэхгүй ээ.Тиймээс энэ ангилалд орохгүй,за зүгээр танил гэвэл бүүр ч биш би түүний нэр уснаас өөр зүйл мэдэхгүй бас уулзаж учирч байгаагүй.Найз гэвэл бас л биш.Амьдрал ахуй зовлон жаргалаа хуваалцаж,хэрэлдэж хэлэлцэж байсан биш.Ингээд миний мэдлэгийн хязгаарт хүрчихээд л сууж байна.Гэхдээ сүүлийн үед энэ цахим ертөнцийн эргэн тойронд болж буй өөрчлөлт хувьслыг би байтугай цаг хугацаа ч гүйцэхгүй юм шиг.

Иймээс би түүнийгээ ерөөсөө ҮЛ ТАНИХ ЭМЭГТЭЙ гэж нэрлэхэээс өөр одоохондоо надад нэрлэх юм олдсонгүй эээ.Яваандаа ямар ангилалын эрхэм болохыг цаг хугацаа , сар, улирал өнгөрөн одоход юу болохыг би таашгүй юм байна.

Нэгэн зүйл-Мэдлэг боловсролыг нь харахуй.

Үл таних эмэгтэй маань бас л бусдын адил аруун жил тоо бодож, толгой холбон уншиж сурч дуусаад Богдын хүрээнд бузгай боловсрол эзэмшихээр ээж, аавын өврөөс жигүүр дэлгэн амьдралд хөл тавьсан байж таараа.Тэр нэгэн дээд сургуульд сурч төгсөхдөө бас л бусдаас онцгой мэргэжил эзэмшсэн байна лээ .тэр нь бид бүгдийн айдаг тоо болон цахим ертөнцийн талар л мэргэшсэн юм байхаа.Нээрээ одоо үед гадаад нэртэй сонин төвшинтэй ангилж залуусыг бэлтгэдэг болжээ.Би лав орчуулж чадахгүй ээ.Баклавар бас магистер гээд л.Үл таних эмэгтэй энэ 2 төвшингийн аль алиныг нь дүүргэсэн.Ингэж бодохлоор тэр бусадтай харьцаж бас толгой даан шийдвэр гаргах насанд хүрсээн гэсэн үг биз дээ.Яваандаа тэр надад илүү ихийг таниулж бас би анх төрсөн бодлоосоо ч өөрөөр бодож тэрнийг ойлгох байх л даа.Гэхдээ анхны энэ мэдээлэл авсан байдлаас үзэхэд үүнээс өөр дүгнэх ямар ч боломж байхгүй л дээ .Олон юм хэлмээр байв ч би тэгж хүнийг бүүр нарийн дүгнэх түвшингийн хүн биш.Мөнгө төлөн байж бас өөрийн чармайлт хүсэлтээр ниигмийн ийм мэдлэг боловсролтой болсон ч, одоо бас 1 асуудал байдаг л даа.Энэ бол зүүний үзүүрт тогтсон будааний ширхэг лугаа адил хүмүүний заяаг олж төрсний хувьд АМЬДРАЛЫН ИХ СУРГАЛТ эхлэнэ шүү дээ.За тэгээд явж өгнөө, аав ээж,ах дүүс хамаатан,найз нөхөд ,танил тал, ажлын газрийнхан гээд л амьдрал ямар болохыг бас яавал алддагыг бодит жишээ, болсон явдлаас хамж шимж хаа хамаагүй хүний амьдралыг дурсаж энтр 2 чих шуугьтал чалчина бас заанааа.хаха.Ингээд л нөгөө* Монголын нэг өдөр* маань үргэлжилж ямар ч хүнийг ятгаж дөнгөдөг хорвоо доо.Иймээс үл таних эмэгтэй маань энэ бүгдээс сонсож бас хаяж чадаж гэмээнэ сайн хүн хэмээх нэрийг бусдаас сонсох ажгуу.Гэхдээ тэрний амьдралын сургалтанд бэлэн бус байгаа нь зарим зүйл дээр ажиглагдаж байсан шүү.Энэ бол нээх асуудал биш боловч яваандаа түүнд тогтоод үлдчихвэл бас хайран шүү дээ.Үл таних эмэгтэй маань ухаалаг бас цайлган сэтгэлтэй мэт санагдсан болохлоор энэ бүгдийг тунгаана гэдэгт би итгэлтэй байгаа.Сүүлийн үед би ерөөсөө ном унших дургүи болсон.Учир нь одоогийн гарч буй ном нь бараг 90% хүнд өөрийн үзэл бодол ,бусдыг өөрийн үзэл бодлоор манлайлах гэсэн сонин үзэгдэл нийгэмд хүчээ авч байна шүү.Тэр шашин,баясалгал,баяжах ухаан, нийгмийг манлайлах арга,менежментийн шилдэг арга барил,улс төр,бизнесийн онол гээд гадаад дотоодын түмэн амьтны ,мянган номонд 1 л филосопи явдаг нь нууц биш болжээ.Үл таних эмэгтэй маань энийг ухаарч амжсан бол амьдралдаа хэрэгжүүлээрэй гэж санал дэвшүүлж байна.Хэрвээ бид 2-ын бие биенээ үл таних энэ байдал яваандаа сайн найзын хүрээнд шилжих аваас би түүнд нилээд зүйлсийг хэлж өгнөө гэхдэээ зааж зөвлөхгүй ээ,зүгээр л санал болгож лекц маягаар хөгжилтэй байдлаар хэлж өгнөө.Тэр зөвшөөрвөл шүү дэээ.

Бидний одоо хэрэглэж бас ашиглаж байгаа мэргэжил болон,мэрэгшил бол зөвхөн нийгмийн өнөөдрийн шаардлагыг л хангаж байгаа байх мөн үү.Энэ бол миний л хувийн бодрол шүү.Үл таних эмэгтэй маань амьдралын сургалтыг сурч ,суралцсаар л яваа гэдэгт би итгэдэг.Хэзээ ч энэ сургуулийг төгсөнө гэж байхгүй.Бүүр үхэн үхтлээ шүү.Би энийг баталгаатай хэлнээ.Учир нь энэ сургалтын төлбөр дэндүү үнэтэй,дэндүү баталгаа муутай болохлоор.Үүнийг амьдралд хөл алдаж бас хамгийн үнэт зүйлсээ алдсаны дараа л илүү бодитойгоор мэдэрдэг байж магадаггүй ээ.За үл таних эмэгтэй минь сураад,суралцаад байгаарай энд ямарч дүн байхгүй тул чи цөхрөлтгүй урагшаа л яв.Нэг л мэдэхэд чи амьдрлын төгсгөл ,үхлийн эхлэл дээр ирэх тэр үед л чи өөрөө, өөртөө амьдралын сургалтанд ямар суралцаж бас яаж суралцаагүй байна гэдэгтээ дүн тавих болноо.

Нэгэн зүйл-Шүтэхүйн ухаан ба шажин.

Үл таних эмэгтэй маань мэдээж хайрладаг, хамгаалдаг бурхан лугаа адил шүтдэг тэр зүйл нь аав,ээж,амраг ,үр хүүхэд нь байх.Бас төрсөн нутаг ус эх орон гээд л зөндөө юм байгаа л даа.Би энд нээх ач холбогдол өгөхгүй ээ.Харин өөрөө өөрийгээ аль хир хайрлах нь гол нь байдаг юм билээ.Өөрийгээ хайрлахгүй хүн бусдыг хайрлах нь юу л бол гэхдээ энэ нь хувиа бодож довоо шарлуулна гэсэн үг биш л дээ.Энэ бүсгүй маань чухам юуг, яаж хайрладаг гэдгийг би мэдэхгүй ээ.Цагаахан сэтгэлтэй бол мэдээж бусдыг өрөвдөж ядруухан яваа нэгнийг дотроо өрөвдөхөөс цаашгүй л байдаг байх л даа.Би ч мөн адил тэгдэг юм .Тусалж чадахгүй зүгээр л сэтгэлийн дэм л өгч аргацаахаас хэтрэхгүй юм.

Харин өшдөр үл таних эмэгтэйн фейсбүүкийн патиаруудыг харж суухнээ тэр шашин гэж нээх шүтдэггүй байх гэсэн бодол төрсөн шүү.Тэр патиар нь нэгэн баярын үеэр л бололттой нөгөө гал ихтэй рашаан энтрийг тавьцан нилээд хөгжилтэй царай дээрээ тавьцан байхыг бодоход тэр лав Христийн болон лалын шашинтан биш байх.Учир тэд чинь галтай ус энтрээс аииррррррр хол байдаг юм билээ.Үлдсэн 1 том шашны урсгал болох Будда л шүтдэг байх гэж бодлоо. Гэхдээ тэр өөрөө нээх шүтээд байх нь юу л бол, зүгээр л аав ээжийн уламжлалт шүтлэг болохоор зүгээр л хааяа цагаан сар энтрээр ёсыг бодож галит мөргөж энтр дууриадаг байх.Шашин бол нээх асуудал биш л дээ .Би бол шашингүй үзэлтэй .Монголд хөгжиж байгаа юмуу, мөлжиж байгаан мэдэгдэхгүй нээх сонин шашинтай тэрэндээ мухраар сүсгэлдэг олон түмэн, хуурч мөнгө олдог ламаахай нарыг бодохлоор бүүр дургүй хүрдэг юм.Зүгээр л мөнгө хийдэг луйврын хэрэгсэл болсон байна лээ.За тэрчяхав.

Ингээд үл таних эмэгтэй талаар бодсон шашны бодол ийм байлаа гэхдээ хожим энэ нь мэдэгдэх буй за.

Нэгэн зүйл-Гадаад үзэмж ба сонирхол

Тэрний хэдэн зургийг үзэж суухнээ,тэр өвөрмөц зүйлст дуртай нэгэн бололттой догоо.Гэхдээ ямарваа нэгэн зүйл өмсөхдөө бусад жижиг хэрэгслэлдээ ижилсүүлж чамирхдаг нь таалагдсан.Гэхдээ цэрэг хувцас шиг өнгөөр биш л дээ.Сайхан ч зохисон байна лээ.Тэр малгай ,нүдний шил,гутал,цаг гээд л .Өнгөний нарийн зохицол энтрииг үнэхээр мэдрэмжтэй тохируулдаг нь гайхалтай санагдсан.Энэ нь эмэгтэй хүн бүрийн л санаа зовдог асуудал байх тийм үү.хэхэ.Магадгүй үл таних эмэгтэйн цаана эмиж мэйкэр,мэйк ап хэмээх эгээ ,болон эмэгтэйчүүд ажилдаг л байх.хэхэ.Би тэрнээс асуусан юм ямар өнгөнд дуртай вэ гэсэн чинь, юу гэсэн гээч хаха.Юнителийн ногоон өнгөнөөс бусад бүх өнгөнд гэнээ хэхэ жаахан хөгжилтэй санагдсанаа нуугаад яахав.Тэр өнгө нь фотошопийн #08f04f кодны өнгө бололттой дог хэхэ.Гэхдээ анх чатлаад л нээх сүрхий юунд дуртай,юу сонирхдог гэдгийг нь Деррик шиг асууж шалгаагүй болохлоор сайн мэдэхгүй байна л даа.Бусдын л адил сайхан юм бүхэнд л дуртай нь мэдээж.Аан сонирхол нь мэдэж мэргэжлийн холбогдолтой ном бас бус зүйлс байгаа байх,залуу хүн учраас хөгжим сонсох нь дамжиггүй.гэхдээ тэр бас тийм ч нээлттэй бус зожиг байж магадаггүй.Бодвол амьдралын янз бүрийн аар саар асуудал байгаа шүү дээ хүн л болсон хойно.Дараа илүү их мэдээлэл олдвол нэмэлтээр өгнөө хэхэ.

Нэгэн зүйл-Зовлон хийгээд ганцаардал

Хүн болгонд байдаг, 1 асуудал бол амьдралын зовлон бэрхшээл байдаг.Надад ч бас тэр зовлонгийн багаггүй хэсэг нь наалдаад л салж өгөхгүй одоо болтол хажууд эргэлдээстэй.Үл таних бүсгүй маань бас л зовлон бэрхшээлийн дундуур туучаад л амьдралын ухаанаар сэтгэлдээ ургуулсаар давж гарч байгаа байх .Энэ нь өөрөө хүмүүний заяанд оноосон аз жаргал ч гэнэ үү,амьдралын зовлон ч гэнэ үү хүн бүр өөрийн, ертөнцийг үзэх үзлээр тайлбарлаж амьдарч яваа нь жаргал бус гэж үү.Өнгөтэй орчлонд өөрийн хүслээр амьдрах нь миний хувьд л лав таашаалтай байдаг юм.Баян,ядуу байх нь чухал биш.Барлаг,эзэн байх нь бүүр ч биш.Би түүнтэй чатлаж байхад тэр бас жаахан уйтгартай юм шиг санагдсан.Яагаад гэдэг нь мэдэхгүй.Зүгээр л зөнгөөрөө тийм мэдрэмж төрж байсан.Өнгөрсөн амьдралдаа ч юмуу,одоо байгаа байдалдаа ч юмуу 1 л уйтгартай юм шиг.Гэхдээ тэрний зургийг харахад зогссон, суусан поозууд нь бол хэвийн дажгүй мэт боловч нүдний харц энтр бол цаанаа л 1 бяцхан гунигтай юм шигбодогдсон.Буруу бодсон ч байж магадаггүй,би.Ганцаардал хүнийг бас ингэдэг тал байдаг юм билээ.Үл таних эмэгтэйдээ хэлэхэд хичнээн ганцаардсан ч ,ганцаардаагүй юм шиг тийм орчинг бүрдүүлж сэтгэлээ сэргээж чаддаг болбол тун сайн гэхдээ энэ мэдрэмжийг өөртөө буй болгоно гэдэг хувь хүнээс ихээхэн тэвчээр чадвар,чадамж шаардах байх.Үүнээс өөр мэдсэн .мэдэрсэн зүйл үгүй болохлоор ингэсхийгээд төгсгөе дөө.Аан нээрээ тийн, тэр маань жаахан ааштай гэж өөрийгөө галит хэлж байсан хүн бүрт л өөрийн гэсэн өвөрмөц характер байдаг болохлоор би нээх тоохгүй ээ.Янз бүрийн темпарменттэй хүмүүс байж л байдаг зохицуулад л яваарай болохгүй нэгнээс нь 2 алхамын зай авчихад гэмгүй ээ гэж хэхэ.Гэхдээ ер нь бол аййййррр ааш энтрээ ил гаргаад л байж суух аргагүй болгодог хүмүүст бол би дургүй ээ.Бусад хүмүүсийн хэлснээр бас тэр эмэгтэй маань өөрийгөө би тийм зантай юм болов уу тэгдэг юм болво у гэсэн өрөөсгөл ойлголттой байгаа мэт санагдсан.

Эцэст нь хэлэхэд сайхан орчлонд ,санаа бодлоо үргэлж ариухан байлгаж, муу үйлээс холуур,муухай зантай нэгэнд нь шууд хэлээд явбал эргэж буцах юмгүй санаа амар ажиллаж ,сайхан амрана шүү дээ хө.Гэхдээ би бас хүнийг сайн таниж чаддаггүй байхоо.Анхны бодол маань л ийм байлаа.....

Мартах шахаж өшдөр аарцтай моражин яасан бэ.Замдаа хакеруудад хазуулсан уу,вирус таараад хайлчихсан уу бүү мэд ирсэнгүй ээ.Би аиирр нэхэл хатуутай тэр моражин өгөөрэй.хэхэ.

Андуурсан сугалаатай архиа гэж........

2011 оны 03-р сарын 18 Нийтэлсэн LEGION
Цэргийн дахиад 1 болсон явдал.Цэргийн баяр дуусахаас өмнө нээрээ түүхийг бол шахаж байно дооо хэхэ.
2001 ондог юмуу даа.Би чинь алдарт Зүүнбаяндаа ажиллаж байлаа.Нэг удаа Богдын хүрээнд ирээд л хамт ажиллаж ,бас Зүүнбаянд хамт 1 гэрт амьдрач байсан онжав ганц найзтайгаа(одоо манай найз маань генерал болсооон) уулзаад л, учраад л бас яаж зүгээр байх вэ дээ ганц 2 юм мулталдаг юм байгаа бид дэээ.Тэр өдөр нь би Баянлуугаа буцах гээд л бөөн яарсан хүн бас чөлөөгөөр явааг хэлэх үү.Хугацаандаа очихгүй бол бас болохгүй эээ.Заок тэгээд яахав дээ манай онжав найз ахиад ганц юм гэсээр байгаад л даварна биз дэ хэхэ.Гуслаа нилээд сайхан халаад ирсэн ,одоо ёстой явахгүй бол болохгүй гээд л 2 лаа бараг таксин дотор үлдсэн юмаа үхэх гэж байгаа юм шиг л уугаад л вокзал дээр ирлээ.Бараг л хөдлөх гэж байсан байх.Уг нь манай Баянгийн вагон Замын-үүдийн суудлын хамгийн ард холбогддог юм. би ч билет ч авсангүй ороод л дотроосоо бичүүлнэ гэж үйлчлэгч хүүхнийг Шерикийн нүдээр гальт харсан чинь жаахан талтай бололттой оруулчихлаа хэхэ(майр өөрийгээ магтцануу яасан)
За тэгээд найз ч яваад өгсөн ах бол нилээд халцан гар ороод л хүн багатай болохоор нь 2 давхар дээр гараад л сайхан унтаад өглөө дөө.

Нэг мэдсэн хүмүүс яриад л дуу шуу болоод л би ч сэрлэээ.Багахангай дээр ирсэн гэнээ.Толгой гэж най алга.Гарч ганц пиво авч уудаг юмуу гээд л гарсан чинь ..........Манай нөгөө Замын-Үүдийн урт галт тэрэг байдаггүй дээ хэхэ.Ганц л миний унтаж ирсэн 1 вагон байх юм.
Би гайхаад л -энэ суудал хаачив гэсэн чинь явцан гэнэ.
Юуууууууу...........Би чинь Баянлуу явж байгаа гар шүү дээ гэтэл өөөөөөөөөөө чи буруу вагондоо суусан байна гэж авдагийн.Яагаад гэсэн энэ Багануурын вагон байноо одоо толгойгоо хүлээгээд удахгүй явноо гэж наасан.Ах байдалд ороод л хажууд нь толгой өвдөөд л....ёстой фаак байсан даа.
Ингээд Баян явах биш, шөнө хүртэл хүлээж байгад харин Замийн-Үүдээс ирсэн вагондоо сууж буцаад л Богдын хүрээнд ирж нөгөө муу найздаа уураа гаргаж энтр ,найз бантсандаа ахиж ганц 2 юм зохицуулаад л ахиад л үдээс хойш нь вакзол орж жинхэнэ ориг вагондоо суусан .Гэхдээ энэ удаа бол харин майр туршлагатай асууж лавлаж энтр янз бүр болж бас далимд нь үйлчлэгч нартайгаа сайхан танилцаж
аялалаа үргэжлүүлсэн дэээ.
Ай даа энэ архи ууууууууууууууууууууууууууууууууууу .....................Залуу ч байж дээээ
Миний залуу нас дайны жилийн цэрэг явлаа
Миний залуу нас амьдрал үхэл хоёрын дундуур ассан гал шиг бадран өнгөрлөө

VS

Гадаадад 1 гайхамшигтай синхрон орчууулга хийлгэдэг юм байнаа хэхэ .одоо бодохоос ичмээр дамшиг доо.
Францын Лилль гээд хамгийн хойд талын хот л доо.Белгьтэй хил залгадаг юм.Бас 1 сая гаруй хүн амтай.Болоогүй бас доогууруу метро энтр гүйлгэчихсэн гоя л хот л доо.
За ингэсийн.Лэгион нь гадаад хэл энтр бол аа ч байхгүй.Гэхдээ яахав дэээ дунд сургуульд орос хэлний анги төгсөж Пулькин хэмээх зузаан ботиор 3 жил нүдүүлсэн болохлоор папа ,маматайгаан хэхэ.
Би франц хүнтэй ярилцлага хийх гээд байгаан шүү дээ .Нөгөө дурак нь соёлтой гүрний хөгжингүй орон дох нөхөр байж надаас дор орос хэл бас аа ч байхгүй гэж мэгээд хаха
Би ярилцлага өгөх гэж эхлээд анкетээ бөглүүлэх гээд л орлоо.Нөхөр толгойноос хөл хүртэл харж байснаа франц хэлээр дуржигнуулж байнаа.
Тэгэхлээр нь би Я ГОВОРЮ ТОЛЬКО ПО РУССКИЙ гээд л хэлсний дараа(мань хүнийг би ,лаг орны нөхөр юм чинь оросоор ярьж л таараа гэж дотроо бодоод байгаанш дэ уг нь )ТЫ ГОВОРИШЬ ПО РУССКИЙ гэээд л аваад хаясан.Нөхөр гайхаад л байгаа бололттой дог, толгой сэгсрээд л....Тэгэнгүүт нь би тататунгаагаатайгаа нийлж ярьж байгаад л гадагш гарч доорх 2 залууг дагуулаад л орж ирлээ дэээ.
Уг нь надтай хамт байсан 10-аад залуус байсан тэрэн дотор ийм 2 залуу байсан юм.
А-энэ нөхөр бол Орос-Голланд хэлтэй,орос гаралтай голланд иргэн
Б-энэ нөхөр бол Голланд-Франц хэлтэй ,бельги иргэн
Заик ингээд 2 нөхрийг дагуулж орж ирж байгаад л дугуй ширээний нүүр тулсан халуухан буу халалтыг ёстой нэг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байга юм чинь хэхэхэ.
Монголоос ирсэн гээд л баахан элдэв юм хэлээд хажуудахруугаа харахад л нөгөө орос хэлтэй голланд надтай сайн ярьж тогтоож аваад л нөгөө голланд хэлтэй бельги залуу луу хэлнэ .тэр 2 голландаар баахан ярьж байгаад л бас бельги залуу маань цааш нь нөгөө жинхэнэ франц нөхөрлүү орчуулгаа хэлнээ хахах.1иймэрхүү маягаар л синхрон орчуулга хийсэн л дээ хэхэ .Ёстой нэг лайтай удаан ярилцлага болсон ш дэ хэхэ хөлс,мөлс энтр урсаад л ...
Орчуулгын ерөнхий схем бол 1 иймэрхүү........
орос -голланд-франц гээд л буцаад эргэхдээ бас франц -голланд- орос хаха ойлгож байна уу .
Үүнээс хойш франц нөхөр надтай ярих болбол ,би заавал 2 синхрон орчуулагчаа авч явна шүү дээ.НҮБ-хурал дээр ч над шиг ийм 2 синхрон орчуулагчтай явдаг баагий байхгүй байхоооооо
Ингэж 1 ойлголцож билээ Харин одоо бол арай өөр болсоон би .

Невалаас болж жорлон цэвэрлэв.....фаак...

2011 оны 03-р сарын 18 Нийтэлсэн LEGION
Заик бас 1 цэргийн түүх.
Ер нь соц.. үед чинь анги бүр л 1 улсын баатрын нэрэмжит булантай байдаг байлаа.Манай сонсогчын рот улсын баатар Аюушийн нэрэмжит. Тэгээдл Аюуш ахад зориулж тусгай булан ор дэр , түмбүүчик, цэрэг хувцас гээд л за цэрэг хүн юу хэрэглэнэ тэр бүгдийг нь тавьдаг юм л даа.
1 өдөр манай курст жаахан бүтэлгүй нөхөр байдаг тэр невалд гараваа.Шөнө 03-04 цагийн үед л сургуулийн жижүүр гуай миний хөнжлийг татаад л за курсийн орлогч гуай танай невал хаачсан бэ гэнэ .Би гайхаад л байгаа ш дэ гээд л нөгөө жижүүрийн хэдэн үг хэлж дуусаагүй байтал мань жижүүр босоод ир гээд л дуу нь чангараад л бөөн сүрийг үзүүллээ дээ.
Ах очоод л илтгэсэн чинь танай Аюуш хэзээ ирсийн гэж авдагийн.Би гайхцан юуууууу...... гэтэл хар чи гээд л дагуулаад л нөгөө алдартай буландаа яваад очтол -өөө манай муу невал гуай хувцастайгаа Аюуш ахын орон дотор тухтай нь аргагүй дуг хийж байгаа юм чинь хэхэ.
Ингэж 1 найзаасаа болж 100 гаруй хүний жорлонг 7 хоног цэвэрлэх шийтгэлтэй салж билээ дээ хэхэ .харин мань невал бол шийтгэлгүй үлдсэн дээ .Гол нь би сонсогч нарааа муу хүмүүжүүлсэн юм байхоо хэхэ

Казармийн амьдралаа гэж..хөгжилтэй л байж дээ

2011 оны 03-р сарын 18 Нийтэлсэн LEGION
Зиак цэргийн 1 түүхээ оруулдаг юмуу доо.
1 курст л болсон юм. бидний эв санаагаа нэгтгэсэн 100 гаруй сонсогч нар казармд амьдранаа .Нээх том зааланд л .Голоороо нээх том урт коридор гаргаад л 2 талаар нь жирийсэн орнууд.Тэр үед байнга тог тасранаа ядаж байхад.1 орой мань сахилгагүйтмаар санагдаад л болж өгдөггүй шүү казармдаа бараг 2-3 лаа л байсан юм.Бусад нөхдүүд яахав дээ орой унтахаас наагуур л казармдаа орж ирнэ л дээ.
За тэгэд хорлон сүйтгэх ажилаа эхэллээ.Бид нарт хүн бүрт 1 сандал байдаг юм .Өндрөөрөө бараг 50см орчим.30*30 хэмжээтэй тавцантай.Би нөгөө сандлуудаа урт коридорт 10 орчим сандал эгнүүлж тавиад л дээш нь бас 4 давхар тавилааа.бас ахиад л 4-6 м зайтай бас тавьлаа.Иймэрхүү маягаар 4 үе инженерийн саад тавиад л маадгар амьтан орон дээрээ очоод л нөхдийг ож ирэхийг хүлээгээд л инээд хүрээд л хэвтлээ
дээ.
Нөхдүүдийн орж ирэх цаг ч боллоо үүдэнд байсан 2-3 невалдаа хэлж болохг/й шүү гэж хэлэд л.наад  лаа ,маагаа хүн орж ирэх үеэр унтраагаарай гээд л.Манай казарм 2 давхарт л даа.Заик удалгүй хөлийн чимээ пижигнээд л эхний курс орж ирж байга бололттой.Удалгүй л пир пар болоод л бөөн хараал зүхэл ....хэхэ би орон дээрэээ амандаа дэрээ нааж байгад л савж унаж байнаа хэхэ.ахиад л жаахан байж байгаад л бөөн юм .бодвол 2 -р үелүү орж байгаа бололтой.гэх мэт 4 үе туулсан нөхдүүд бөөн юм болж байгаан юм чинь хэн тавьсан энтр гээд л ёоёо бөөн юм болсон.Ингэж 1 амьд хүнээр тетрис 4 үе тоглож билээ хэхэ
Үүнээс хойш тог тасрах үед бол болгоомжтой орж ирэхгүй бол бас л ямар нэгэн минийн саад туулах хэрэг гарна шүү дэээ

Шилдэг цэргийн кинуны дуу шүү дэ энэ.

2011 оны 03-р сарын 18 Нийтэлсэн LEGION

Өшдөр нээрээ лайтай кину үзэж сайхан кайф авлаа шүү дэээ.Энэ кинуг жилд 4-5 удаа үздэг юм үзээд ч уйдахгүй юм доо хэхэ
тэр кинуны дуу, жүжигчид гэж үнэхээр тасарцаан ядаж байхад.....

Смулянка
Музыка: Анатолий Новиков Слова: Яков Шведов

Как-то летом на рассвете
Заглянул в соседний сад,
Там смуглянка-молдаванка
Собирает виноград.
Я краснею, я бледнею,
Захотелось вдруг сказать:
"Станем над рекою
Зорьки летние встречать".

Припев:
Раскудрявый клен зеленый, лист резной,
Я влюбленный и смущенный пред тобой,
Клен зеленый, да клен кудрявый,
Да раскудрявый, резной!

А смуглянка-молдаванка
Отвечала парню в лад:
"Партизанский молдаванский
Собираем мы отряд.
Нынче рано партизаны
Дом покинули родной,—
Ждет тебя дорога
К партизанам в лес густой".

Припев:
Раскудрявый клен зеленый, лист резной,
Здесь у клена мы расстанемся с тобой!
Клен зеленый, да клен кудрявый,
Да раскудрявый, резной!

И смуглянка-молдаванка
По тропинке в лес ушла.
В том обиду я увидел,
Что с собой не позвала.
О смуглянке-молдаванке
Часто думал по ночам...
Вдруг свою смуглянку
Я в отряде повстречал!

Припев:

Раскудрявый клен зеленый, лист резной,
Здравствуй, парень, мой хороший, мой
Клен зеленый, да клен кудрявый,
Да раскудрявый. резной!

1940

VS

2-3 хоногийн өмнө Нөгөө гавьяагүй гавьяат сумоч Баясгалангийн нээх гоё нэртэй Эх орон хэмээх нэр нь хүндэдсэн тилвийзэээр шторк ч юмуу нэгэн нийтлэл ч юмуу (за тэр тилвийзийн төрөл жанрыг сайн мэдэхгүй юмооо) 1 юм гарлаа.тэр юу юм бэ гэхлээр-өнөө самурай нар чинь цунамид өртөж байгаа хэдэн зургыг нетээс татсан ард нь бас өрөвчхөн хүн бол нулимас дуслуулмаар ая эмтр эгшиглээд л сүүдэр ший гарлаа даа.Равдан ах текст уншаад л.За тэгээд төгсгөл хавьдаа ирээд л Равдан ах маань ингэж байнаа.Манай шашин номын шилдэг лам нар ,маань нөгөө хамгийн дээд шилдэг ном тарниа самурай нарт зориулж уншаарай гэнэ үү.Би бүүр гайхлааа.Шилдэг лам, шилдэг ном 2 гэхлээр нь.Уг нь Равдан ах бол тэрийг бэлдээгүй байх л даа тэр нэвтрүүлэг бэлдсэн зохиолч юмуу найруулагч ,дээр нь Баясгалангийн санаа оноо байсан биз.хэхэ

За тэгээд л хүн юм болохоороо бодлоо.Би уг нь шашны ямар ч сүсэг бишрэл байхгүй янзын золиг байгаа юм .ном энтр уншиж байгаа ламаахай энтрийг хараад инээд хүрээд ерөөсөө болдоггүй юм.Шилдэг лам, шилдэг ном гэхлээр бас муу лам, муу ном гэж байх нь дээ тэ.Ер нь бол Монголын буддын шашинг хөгжүүлж юмуу ,нэрийг нь ашиглаж хувьдаа мөнгө хийж байгаа ламаахай нарт хэлэхэд хэн илүү мөнгө төлсөн нь л бурханд майр ойртож очно шүү дэ .Худлаа гэвэл би хэлэх үүү.

Бид нар мэтийн ядуус бол зам мөрөө даатгаж, жилийн засал энтр гээд л 50-60 мянган төгрөг дундачаар өгч ном уншуулдаг шүү дээ тэ.Тэгээд тэр мөнгө бол юу ч биш хөөе.Тэр мөнгө чинь зүгээр л тэр ламын өдрийн хоол.оройн шоу энтрийн багахан зардал.Тэгээд л нүглийн нүдийг гурилаар хуурч баахан ном энтр гэж юм уншинаа за юу. тэрний орчуулсан энтрийг нь харахлаар зүгээр л шүлэг шиг л юм байгаа юм чинь.

Харин баячуудад бол тэр бурхан яагаад тийм ойрхон байдаг гээч.
Баячууд ингэж байгаан нөгөө бурханы шавь хэмээх лам-боолд нөгөө төвд номоор дамжуулж даалгавар энтр өгдөг байх л дааа.Тэр нь ингэж илрэлээ олноо газар дэлхий дээр болон бидний монголчуудад.
Лам-боолд 5-6 сая зоос өгч бас дээр нь хажуу өрөөндөө ороод бааж шээдэг, ханан дундаасаа усаа авж ,халуун тогоонд цайгаа үйчихдэг иймэрхүү 2-3 тасалгаатай оромж өгвөл за тэгээд л лам-боол бол чамд бүүр бурхантай гар бариулж, бүтэн өдөр нүүр тулсан ярилцлага энтрийг зохоин байгуулж өгөх ухааны юм ярина шүү дэ хэхэ.

Намайг 6 ангид байхад манай суманд архилогчид ирлээ.Газар малталт хийнэ гээд л.Новосибирьскийн оросууд бас монгол 1-2 мэргжилтэн.За манай сумаас ажиллах хүчин авна гэнэ. Гэхдээ дандаа хүүхдүүд.Одооных шиг англи хэлний мэдлэг энтр бол шаардаагүй эээ гол нь ажлын цаг сайн барих ёстой.Аан цалинуу. -өдрийн 10 төгрөг. Тэгээд л 30-40 хүүхэд л орсон байх.Ах яахав дээ бас папа,маматайгаан хэхэ.Зуны амралтын 40-50 хоног газар ухсаар өнгөрлөө.Нөхдүүд дараа жил бас ирнэ тэгэхлээр та нарыг шалгуур энтргүй шууд авнаа гээд л манай монгол мэргэжилтэн хэллээ .Одоо тэр хүн маань Чингэс хаан дээд сургуулийн захирал доктор Лхагвасүрэн байлаа шүү дээ хэхэ.Намар би 7 ангидаа орох жилээ аймгийн төврүү явж ахындаа амдрахаар болж нутгаасаа гарлаа даа.Манай сум аймгаас ердөө 150 км орчим зайтай .машин нээх явахгүй ээ.Ганц явдаг унаа нь бол нөгөө алдартай ногоон онгоц шүү дээ .хэхэ.Ах бол үргэлж онгоц унаастай.Аймагт ирсэн яасан ч олон хүнтэй юм, яамар ч хөөрхөн охидуудтай юм .хэхэ бас л бага зэрэг соёлын шоконд бол орсоон орсон.
Нөгөө зуны ажлын цалингаараа ах бол жинхэнэ утгаар өөртөө зарцуулаад л сурах бичиг ,ном,дэвтэр намар, өвөл, хаврын хувцсаа бэлдчихэж байгаа юм чинь.

Бушуу л ирэх зун болоосой гээд л,хүлээгээд л нөгөө мөнгөний амтанд орчихсон хэхэ.За тэгээд ирэх зун ч боллоо ах уухайн тас онгоцоо унаад л нутагтаа очлоо.Манай сумруу явахад онгоц 28 төгрөг байсан байхаа гэтэл ахын маань найз онгоцны 2 -аар нисгэгч ядаж байхад.Би бол үнэгүй 2 нисгэгчийн хооронд нарийн турба тавиад л суучихнаа бас .Өвлийн амралт энтрээр бол үргэлж онгоцоор л явна бөөлжинө дотор муухайрна гэж харин ч байхгүй шүү дээ хэхэ
За тэгээд л нутагтаа очоод л удаагүй байхад геологчид маань ч ирлээ.ах ч ажилда орсон.Лхавгаа ах намайг том болсныг гайхаад л бас болоогүй нилээд суурин газар энтр сурсан ер нь бол жаахан биеэ тоогоостой хэхэ.Ингээд би газар энтр нээх ухахгүй харин нөгөө багын менежэрийн ажлаа л бас хийж байгаа юм чинь.Бид хэд нилээд зайтай явж газар ухнаа бас би тэдний ажлаа хийж байх хооронд цай энтр бэлдээд л бас тэг ингэ гээд л заагаастай хэхэ.
Иймэрхүү маягаар 10 ангиа төгстлөө 4 жил газар шорооны ажил хийж жинхэнэ мөнгөний үнэр,тэрнийгээ зарцуулах ухаанд бага ч гэсэн сурж байсан юм байна.Одооны энэ Оюутолгойн ажилчдаас нээх дутахгүй ээ ,ямар ч л байсан онгоцоор очиж ажиллаж ,буцдаг тиим л үе байсан дааа.Бас их баян сурагч байсан юм байна шүү хэхэ.Одооны оюу толгойн мөнгөтөй залуусруу охидууд гүйдэг шиг ,маны үед надруу харсан охид нь нэн ховор байж бодвол энэ дисплэй энтртэй холбоотой байсан байхаа .хэхэ

Атаманы менежэр болсон нь.

2011 оны 03-р сарын 15 Нийтэлсэн LEGION
Заик манийг бага байхад атаман гэдэг чинь ёстой ёоз ёозоороо байдаг байлаа ш дээ хэхэ.Цэцэрлэгийн .сургуулийн,ангийн,гудамжны,хорооны,сумын гээд л яавж өгнөөөө................
Тэр үед би 3 ангид байлаа. Ангид бол 1,2,3 гээд л атаманууд эрмбээрээ бас рейтэнгээрээ бокс офист жагсанаа хэхэ.Би бол яахав дээ байдаг л 1 жаал.Манай 1 атаманы гэр манай гэр 2 ойролцоо ядаж байхад.Тэгээд л хичээл тараад л цүнх энтрийг би авч явнаа ядаргаатай хэхэ.Өвөл бол атаманаа өөрийн цүнхэн дээрээ суулгаж цасан дээгүүр зугаацуулна.орой очоод бас загнуулна нөгөө цүнхэнд байсан 4 төгрөгний үзэг бол хуга бөөн асуудал.
За тэгж байтал тэр үеэр Хаврын 17 учрал гээд л лаг кину гарна би их үзнэ .Тэрэн дээр мань Штирлиц лаг тамхи татаад л бодоод л байдаг тэрэн шиг би бодлоо.Бараг сар бодсон байх.Яаж олон атаманы дарамтаас гарах тухайгааа.1 бодол толгойны санах хайрцаганд гялс гээд л ороод ирлээ.Тэр нь яадаг вэ гэхлээр ер нь ангийн 1,2,3 атамануудаа өөр ангийн атамантай халз тулаанд дуудах ажлыг зохион байгуулах тухай байсан юм.зодооны дүрмийг ах дотроо бодож төлөвлөөд л.....дүрэм бол их энгийн
1.эхэлж хэний хамар амнаас цус гарна тэр ялагдана
2.мод чулуу энтр ашиглахгүй зөвхөн махан гараар
Ингээд л нөгөө ангийн атаман энтрээ бас зохион байгуулж бас хор энтр найруулнаа.хэхэ.Яаж гэхлээр,манай ангийн тэр атаман чамайг бол нээх сайн биш энтр гээд л хэлэхэд тэндээс тулааны үнэр ханхийнэ шүү дэ хэхэхэ.Ингээд л цаг нарыг би өөрөө зохицуулж тулааныг хийлгэнэ .Гэхдээ би бол дотроо нөгөө ангийн атаманыг ялаасаай гээд л залбирна даа.Иймэрхүү маягаар ангийн хэдэн атаманаа өөр ангийн атамануудад нүдүүлсэн л дээ хэхэх.тэрнээс хойш миний рейтэнг бас ангидаа жаахан өссөн юмуу хаашаа юм атаманууд надад юм хэлэхээ больж охидууд бас надад гайгүй 2 нүдээрээ харж энтр .Би ч дотроо бахдалтай.
5-6 ангид орж ирээд харин би өөрөө сахилгагүй нэртэй болж , ангийн атаман энтрээ өөрөө балбадаг болж бусад ангийн атамануудаас ангиин нөхдөө хамгаалдаг энтр болсон доо
Ингэж жаахан менежэр дүртэй болсон ш дэ хэхэ дараа нь бас бус юман дээр менежэр хийсэн ,хийсэн хэхэ

Хулгана залгисан нь...

2011 оны 03-р сарын 15 Нийтэлсэн LEGION
Бас л багад л болсон юм хэхэ
Би 6-7 настай л байсан байх.Нэг өдөр манай нагац ахын ангийнхан манайд ирж мод хөрөөддөг юм байнаа.Тэр үед хүн хүч муутай нэгнийдээ тусалдаг сайхан уламжлала байлаа шүү дээ хэхэ.7-8 ангийн л нөхдүүд.30-40 юм хашаагаар нэг шуугиад л, хөгжилдөөд л нэг л сайхан жаргалтай.Гэвч манийг тоож байгаа амьтан бол нэг ч алгаа ,би жаахан гомдолтой.Тэгээд л би баруун талын эзэнгүй айлын хашаанд орж баахан тэнэвээ.Тэдний хашааны яаг голд 1 амбаар байдаг юм.Доогуур нь шагайсан чинь 1 ногоон шилтэй шингэн юм гаргаад ирсэн хэдэн жил ч болсон юм бүү мэд бөөн шороо тоос болсон амыг цаасаар тагласан юм байнаа.Ах амыг онгойлгож үнэртэж үзсэн чинь нээх муухай үнэртэй юм.Тэгсэн тэр нь малын ариутгал угаалганд хэрэглэдэг нөгөө керлин гээд юм байсан юм байна л даа.Буи нилээд үнэртэж байсанаа л ахаа гээд л мод хөрөдөж байсан нөхдийг дуудлаа.Ах хүрч ирэд л яасан гэсэн.Би энийг уусан чинь дотор нь хулгана байж тэгээд идчихлээ одоо гэдсэн дотор яваад байна гээд л авч өгч байна.Ах бодвол тэр үед жаахан загнасан байх нөгөө шилийг хараад л өө керлин байна ш дээ гээд л .Чи тэгээд аль хир уусан юм гээд л загнаад л,энэ үед ангийнхан нь галын дуудлага өгсөн мэт л бүгд эр эмгүй хүрээд ирсэн .Яаг тэрийг тааруулаад л би газар гэдсээ дараад л хүн шархдсан партизан шиг унаад өгөвөө.Бас уйлаад л орилоод л ангийнхан нь нилээд сандраад л юу болов гээд л, түргэн энтр болоод явцан.

2-р үзэгдэл.За тэгээд л миний жүжиглэлт эхэлж байнаа хэхэ.Хэсэг ухаан алдаж үзэв.Дуугаа хураагаад л амьсгаа энтрээ түгжиж энтр болод л.Тэгээд л хажуу талаараа хэвтчихсэн жаахан байж байгаад л нүдээ жаахан нээгээд л яаг нөгөө Шерикийн муурны нүдээр харсан чинь л охидууд нь сандраад л нилээн юм бол байх шиг байнаа би ч дотроо майр додигор.Улам өөртөө итгэлтэй болжаагуун муу хаашаа юм хэхэхэ.
Жаахан тэнхээ орсон болоод л хэхэ,ахаа миний дотор хулгана яваад байнаа яахав ээ гэж тэнэгтдэг гэжээн ш дээ .Тэд нар зарим татаж унасан байх зарим нь гайхаад л .............
Тэгээд л би ахиад л нүдээ аниад л чимээгүй, бодвол бас ухаан алдсан бололттои дог хэхэхэ
Тэгсэн агаа, эгээ нар гэнэт чимээгүй болчихдог юм.Гэтэл тэд нар намайг жаахан явуулна гэсэн юм шиг байгаан.Би нилээд байж байгаад л ахиад л Шерикийн муурны нүдээр харсан чинь ах -миний дүү яаг хаана нь хулгана нь байнаа гэсэн чинь би яаг энд гээд л гэдсээ заагаад л.бас 1 нөхөр одоо хаана байна гэсэн би одоо энд гээд л өвдөгөө заагаад л ёстой бүтэн тэнэгтддэг юм бгаа биз дэ хахахах.
Заик ингэж ахын ангийн нөхдийг хэсэг хугацаанд хөгжөөсөн гэжуугаан.Сүүлд намайг 9,10 ангид орсон хойно ахын ангийн найз нар хөөе Легионоо нөгөө хулгана одоо хаана байгаа вэ гээд л бас олон жил өнгөрсөн юм чинь одоо лав лаг олуулаа болсон доо ч гэх шиг намайг 1 байх суух газаргүй болгоно шүү дээ хэхэ.Тэгээд л зун болохлоор айрагдаж хурууддаг юм Ахын найз нар .Тэгэхдээ л яриан гол баатар шүү дээ,Би ч ичээд л хөнжил гудсаа аваад л гадаа унтдаг юм даа зуны шөнийн од,багын явдал 2 оо харж бас дурссан шээг унтдаг байлааа.хэхэ
80 -аад оны эхээр би Сэлэнгийн Баруун хараад зуны амралтаар очвоо.Тэгээд л байрны хэдэн хүүхдүүдтэй найз болж тоглоно л доо.Би бараг 2-р ангид л байсан байх.Тэр үед чинь сумын клубт байдаантай кино майр их гарноо.Чөлөөлөлт гээд л 4 ангитай байхаа,Халуун цас ,нөгөө алдарт Зоя Косьмеденский гээл бас бус кинонууд. Клубын билет тасалж оруулдаг хүн нь аварга Хадбаатар агсны ээж гэж сайхан буянтай хөгшин байлаа.Тэр үед кино үзэхэд том хүн 2 төгрөг хүүхэд1 төгрөг 50 мөнгө байлуу даа.Байнга мөнгө олдохгүй бас ,тэгэд л Бужгар гуай бидний хэдэн орон сууцанд байдаг хүүхдүүдийг заримдаа оруулчихнаа хэхэ.За тэгээд л нөгөө байлдаантай кинонд бол жинхэнэ утгаараа орж байнаа.Бараг л шөнө нь зүүдэлж, өдөр нь байрны хэдтэй нөгөө киногоо ярьж, маргалдаж бараг л зодолдохоос наагуур болж кинондоо ордог баилаа даа.
Тэр үед Баруунхараагийн засмал замар урагшаа хоишоо майр их цэргийн машины цуваа явнаа(орос ах нар).Би бодож байгаа яаж тэр германы фашисттай тэмцэнэ ухааны юм бодоод л хэхэ.
Тэгээд л яг надтай чацуу 1 найзтайгаа нөгөө кинон дээр үзсэн партизан нарын Барбарас төлөвлөгөө шиг юм хиймээр санагдад л байж сууж чаддаггүй дээ .(тэр нь болохлоор төмөр зам энтр дэлбэлж барьдаг)
Гэтэл манай найз бид 2 Хараа голд усанд орох гэж явж байгаад л 20 төмөр канестр олвоо онгойлгоод л үзсэн 5 литр орчим бензин байсан.Гэв гэнэт толгой ажиллаад л нөгөө кину энтр бодогдоод л.............
Би хэлсэн .2 лаа ерөөсөө энэ төмөр замыг дэлбэлэе гээд л тэр зөвшеөр ч байнаа.Усанд орохоор явахдаа заавал төмөр зам гардаг юм л даа.Майр халуун өдөр байсан юмаа.2 лаа 3-4 ундааны шил цуглуулж уутанд хийгээд л бас 1 чүдэнз авсан,нөгөө канестраа аваад л төмөр замруу явлаа.Энэ зам бол нөгөө УБ-Сэлэнгийн гол төмөр зам шүү дээ хэхэхэ.Очлоо.Нөгөө ундааны шилнүүддээ бензинээ хийгээд л, завсар гарвал ийш тийшээ хараад л ,яаг л нөгөө кинун дээр гардаг шиг партизаны гарууд шиг л гранат гээчийг
үйлдэвэрлэж байнаа 2 гар.тэгэд л бензинээ дүүргээд л нөгөө шилнүүдэээ даавуугаар таглаад л үзүүр хэсгийг нь бас жаахан бензин түрхээд л хэхэ.Кинон дээр гардаг гарууд бол энэ ажиллагааг шөнө л хийнэ шүү дээ .Гэтэл мань 2 гэгээн цагаан өдөр хийж байгаа юм чинь.байнга ийш тийш хараад л майр хяналт энтр тавиад л бодвол энэ тэндээс нөгөө германы баагий нар гэнэт гараад ирнэ гэж бодоод бгаа юмуу хаашаа юм .хэхэ.За тэгэд л гранат бэлэн боллоо.2 лаа 2 газар төмөр замаа дэлбэлнэ гэсэн төлөвлөгөөтэй хэхэ .Хоорондоо зай авч зогсож байгаад л даавуундаа чүдэнз зураад л галлаад командаар шидлээ.Байдаггүй ээ дэлбэрсэнгүй эээ.2шил тар няр гээд л хагарлаа.Дараагийн 2- оо бас ахиад л чүдэнз зураад л галлаад гээд л шидсэн бас дэлбэрсэнгүй ээ .Майр урамгүй 2.2 лаа ярьлаа бид 2 буруу угсарсан байна гээд л алдаа оноогоо дэнсэлж байгаад л ерөөсөө үлдсэн бензинээ төмөр зам дээр асгаж байгаад л шатаая гэсэн чинь манай найз аан тэгвэл олигтои хохирол дайсанд учруулж чадахгүй ухааны юм яриаад л ...Ингээд ахиж шил олж ирж дэлбэлнэ гээд л шилэнд явахаар болсийн.Тэгэнгүүт нь би бензин ер нь аль хир үлдсэн бол гэсэн чинь ,нөгөө партизан маань харлаа. мэдэгдэхгүй байна ,харагдахгүй байнөө хө алив чүдэнзээ өг дөө гээ л чүдэнз зураад л канэстрт ойртуулсан.............
Гэнэт пан гээд л яваад өгсөн би ч юу ч ойлгосонгүй мань 2 нилээд зайтай хэвтэж байгаа юм чинь хэхэх
Тэгсэн найзын маань нүүр будаа, түлэгдчихсэн хөмсөг ,сормуус ,үс энтр бол байхгүй байхгүй .Би айгаад л гялс бид тэдний гэрт ирээд л барааны савангаар баахан савандаад л.....бөөн юм боллоо нөгөөх чинь уйлаад л, за тэгээд хэсэг хугацааны дараа томчууд мэдээд бөөн эмнэлэг ,би ч яахав баахан зодуулаад л нутгаадаа явсан юм даа.Ингэж л бид 2 германтай 80-аад оны эхээр 1 айхавтар байлдаж билээ.
Хожим тэр наизын нүүр нь зүгээр сорви энтргүй сайхан эдгэсэн гэнэлэээ.Харин би сонирхолоороо цэргийн сургуульд орж хээрийн сургууль болгонд гранат шидэх,тротил дэлбэлэх болгондоо энэ бага насны дурсамжаа бодож дотроо бяцхан инээмсэглэдэг байж билэээ.
Ай ,минии залуу нас дайны жилийн цэрэг явлаа
Ай миний залуу нас амьдрал, үхэл 2-н дундуур ассан гал шиг бадран өнгөрлөө................
.гэж дуугаа дуулаад л..Зэвсэгт Хүчний яруу алдар бадартугай УРА нөхдөөө гэж..............хэхэ
Бүгдэд нь баярын мэнд

1аймгаа бэлэглэнэ гэнэ үү............

2011 оны 03-р сарын 12 Нийтэлсэн LEGION
Өчигдөр Ийгле тв-ээр Японы газар хөдлөлтийн талаар иргэдтэй утсаар санал бодлыг сонсоод л Жаргалмаа хөтлөгч нээх жаргалтайн нь аргагүй сууж байтал 1 гар утсаар холбогдож байнаа.Ингэж хэлж байнаа-Монголчуудаа япон нар бидэнд майр их тусалж байсан учраас ерөөсөө 1 аймгийн газар нутгаа япончуудад бэлэглэе гэж наадгийн.хэхэ тэр арай л сэтгэлийн хөөрлөөр ярьсан байх даа хэхэ.Татаж унах шахлаа.Ер нь бол тусална шүү тэгэхдээ 1 аймгийн газар нутгаа өгөх нь арай л биш юмаа даа тийм үү Монголчуудаа.Бас 1 гар хэлж бнаа-ерөөсөө иргэн бүр авдаг 21.000 төгрөгөө өгье гэнэ.Гэтэл тэрний цаана өчнөөн хүмүүсийм амьдрал хэцүүднэ шүү дээ.Тэгээд ч японы ард түмэн Монголд туслана гээд л мөнгө цуглуулж өгдөггүй биз дээ зүгээр л тэр засгын газраасаа бодлогоор л мөнгө өгдөг биз дэээ.

Дорнод аймаг Дашбалбар сумаа гэж....

2011 оны 03-р сарын 09 Нийтэлсэн LEGION

За жаахан Дорнодод байсан дурсамжтай юм бичдэг юм бил үү дээ хэхэ. Одоогоос яг 3 жилийн өмнө яг өдийд Дорнод аймгийн хэдэн сумдад Англи хэл заахаар зүүн хязгаарыг зорив оо ,англи хэлний багшийн хамт .3 сарын 16 хотоос гараад л шөнө Чойбалсан хотод буулаа.Тосож авах хүн маань ирээгүй тул 2 лаа анх удаа ирж байгаа болохлоор юу ч мэдэхгүй тэгээд л 1 такси аваад л гайгүй буудалд хүргээд өг гээд л суусан юм.Уг нь хотын төвд л очсон юм гэтэл таксины жолооч давхиад л байх юм нилээд явж байгаад л 1 буудалын гадаа ирээд л 5000 төгрөг авлаа.За дажгүй буудал юмаа нэр нь Ольхон гэдэг нэртэй юу ч гэж байга бүү мэд бодвол буриад зон ихтэй болохлоор л тийм нэр өгөө байлгүй гээд л бодлоо.Ингээд 2 хоноод л Дашбалбар гэдэг сумруу гарч өглөө дөө.Яг цэргийн баярын өдөр юм байна нээх шороо шуураадл сэтгэл санаа тэр шуургатай адил бас нээх гэгээлзээд л,бодвол дасаагүй газар болохлоор тэгсэн байх л даа.Явах машин маань Пургон.За ёстой шпрот болно гэдгийг үзүүлж өгсөөөн.Дүүрэн ачаатай,урд талын ганц урт суудал дээр 9 лээ шахаж суудаг гэжээн ш дээ хэхэхэ.Би нөгөө багшаа өвөр дэээрээ суулгаад л 100 гаруй км тэгж явна гэдэг ёоёо тамд ч энэнээс арай дээр байх шүү ухааны юм бодчихсон хэхэ.Нилээд явж байсанаа замаас бас 2 хүн авлаа.2 хүүхэн.Тэр 2 нь ашгүй урд талын жолоочийн хажуу тал дахь мотор дээр суусан юм ,за тэгээд л ярина гэдгийг үзүүлж өглөө дөөө.үнэн тасархай сонсогдож байгаа юм чинь.Яг л гадаадад яваа мэт хэхэ .жинхэнэ буриад хэлээр урсгаж өгч байнаа би анх удаа л ингэж нөгөө амьдаар нь сонсоно гэдэг шиг буриад хэлний аялгууг амплагэд сонсох нь тэр дээ хэхэ.Нөгөө багш бид 2 нилээд ядарчихсан байсан. тэр 2 хүүхэн жинхэнэ утгаар сэргээж өглөө шүү.тэр инээлт энтр бол байнаа байна.Бид 2 татаж унаж байгаа юм чинь. Тэр 2 -ын ярианы 10 өгүүлбэрээс ердөө 2 өгүүбэрийг л гальт ойлгоод л ....За тэгж явсаар байгаад л өнөөх сумандаа ирлээ дэээ.Сургуулийн дотуур байранд байрлаад л,даанч тэр нь майр хүйтэн ядаж байхад хүүхдүүд нь амарчихсан.Яг энэ үеэр нөгөө ноолуур самнадаг үе нь болж л дээ.За тэгээд нөгөө архинд бол үнэхээр живж байнаа хэхэ.тэр сум бараг 3000 орчим хүн амтай.200 орчим Арслан ,Хүлэг нэртэй хужаа мотоцикльтай гэжуугаан.Тэрэн дээрэ хүртэл архийг сөгнөөстэй хэхэ.За энэ ч яахав Сургалт эхлээд л сумын төвийн хэдэн хүүхдүүдэд хэл заагад л сайхан байлаа даа.Үнэхээр сэргэлэн хэдэн хүүхдүүд байсан Буриад хүүхдүүдийн авхаалжтай сэргэлэн гэж.Нэг өдөр л манай багш юу ч болсон юм баахан эмэгтэй хүнийг англиар хэлээд л зааж өгөөд л байсан юм .Тэгсэн LADY гэдэг бас л эмэгтэй хүнийг хэлдэг гээд л ярйж байсан чинь Төөгий гээд л 7 ангийн банди аан наадах чинь нээрээ эмэгтэй хүний дамск дээр байдаг нэр байна гэж авдагийн хэхэ татаад уначихаж байгаа ум чинь хэхэ За бас тэр үеэр ноолуураа өгсөн буриадууд чинь архи уудаг юм байгаа биз дээ хө.Сумандаа 2-3 цагдаа байдаг юм шиг байгаан.Эрүүлжүүлэх бол үнэн лайтай.Хаана гээч яаг захиргааны үүд шүү дээ хэхэ.Захиргааны үүдэнд хэдэн сайхан том модтой .Тэгээд л нөгөө согтуу баагий нарыг чинь хийх газар суманд бол байхгүй шүү дээ ,тиймээс тэр хэдэн модыг тэврүүлж байгаа дл гавлана дааа хэхэхэ.За ер нь бол их дэмий юм шиг юм билээ сумын төвийнхөн бол хэн өнөөдөр архи уусан энтр бол шууд амьдаараа мэдээлэл нь байж бгаа юм чинь хэхэ.За тэгээд л хэрэгт дуртай нэг нь бол амьд хошин шогыг бол үзнээ үзнэ. За 1 сайхан мэдээлэл байнаа бас , ер нь би сумын төвд тийм юм байдаг гэдгийг ерөөсөө сонсоо ч үгүй,дуулаа ч үгүй.Тэр юу вэ гэхлээр сумын төвийн соёлын төв.Үнэн тасархай.Бүхэл бүтэн хошн шог тавина шүү дээ хэхэ бараг 2 цаг тоглоноо.Үнэхээр авьяастай чадалтай хэдэн залууус байдаг юм билээ.Даан ч тэрийг үзээд ерөөсөө ойлгоогүй хэхэ буриад аялга чинь бас хэцүү юм билээ хүмүүсийг инээхээр инээгээд л сонсохоор нь чимээгүй сонсоод л хэхэ,тоглолтын дараа нь нөгөө үсэргээ болно доо гоё байсан шүү ханатлаа үсэрдэг байсан дааа. За ингээд л 20 гаруй хоног хурдан дууссан дааа.Дашбалбар суманд олон ч шавьтай бас олон ч найзтай болсон шүү.Буриад хүмүүс ажилсаг бас их сэтгэл сайтай сайхан хүмүүс байсан.Буцах үедээ бараг буриад аялгаар ярьдаг болсооон гэж хэхэ.Дараа нь харин аймгийн төвд ажиллаж байхдаа буриад олны олон арга хэмжээг үзэж сонирхож байсан шүү .Сайхан байсан.Нээрээ тэр буриад талх үнэн тасархай юм билэээ шүү дээр нь писог тавиад л идвэл .......... Энд хө нээх инээдтэй биш ч гэсэн буриад зонтой танилцаж сайхан байсан үеэ дурслааа дааа.МЭНД АМУР Ингээд дараагийн сум болох Булган сумыг зорьсон дооо